huuli-nemelt
Хөрөнгө Оруулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрХөрөнгө Оруулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2022-06-17, Улаанбаатар22-ne-265
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2 дахь заалтын тусгай зөвшөөрөл, бусад эрхийн гэрчилгээний гэснийг зөвшөөрлийн баримт бичгийн гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.