Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2022 › Донорын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Донорын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Донорын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2022-06-17, Улаанбаатар22-ne-272

1 дугаар зүйл.
Донорын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:1/

7 дугаар зүйлийн 7.1.7, 7.1.8 дахь заалт:

7.1.7.

Цусны болон эс, эд, эрхтний донорын нэгдсэн бүртгэл, мэдээллийн сан байгуулах, сангийн ажиллах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах;

7.1.8.

цусны болон эс, эд, эрхтний амьд донорыг тухайн эзний зөвшөөрлийг үндэслэн олон нийтэд таниулах, алдаршуулах, амьгүй донор болон түүний гэр бүлд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрлийг үндэслэн зохион байгуулах;

2/

7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг:

7.2.

Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах асуудлаар мэргэжил, ёс зүйн хороо ажиллана. Тус хорооны дүрэм, бүрэлдэхүүнийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

2 дугаар зүйл.

Донорын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийн цусаа гэсний өмнө амьд донор болон гэж, мөн зүйлийн 22.2 дахь хэсгийн “Цусны” гэсний дараа “байнгын болон амьд” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Донорын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалтын дугаарыг 7.1.9 гэж, 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн 25 насанд гэснийг 21 насанд гэж тус тус өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Энэ хуулийн 2 дугаар зүйлийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.