huuli-nemelt
Эрүүл Мэндийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЭрүүл Мэндийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2022-06-17, Улаанбаатар22-ne-273
Эрүүл мэндийн тухай хуулийн 26 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 26.5 дахь хэсэг нэмсүгэй:
¶26.5. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах асуудлаар мэргэжил, ёс зүйн хороо ажиллана. Тус хорооны дүрэм, бүрэлдэхүүнийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
Энэ хуулийг Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.