Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2022 › Нийтээр Тэмдэглэх Баярын Болон Тэмдэглэлт Өдрүүдийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Нийтээр Тэмдэглэх Баярын Болон Тэмдэглэлт Өдрүүдийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нийтээр Тэмдэглэх Баярын Болон Тэмдэглэлт Өдрүүдийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2022-06-28, Улаанбаатар22-ne-274

1 дугаар зүйл.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтын Үндэсний гэсний өмнө Хуульд өөрөөр заагаагүй бол гэж, мөн заалтын “11” гэсний өмнө “10,” гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Үндэсний их баяр наадмын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.