Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2022 › Биеийн Тамир, Спортын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Биеийн Тамир, Спортын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Биеийн Тамир, Спортын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2022-06-28, Улаанбаатар22-ne-275

1 дугаар зүйл.

Биеийн тамир, спортын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь заалтын онцлог шинжийг агуулсан гэсний дараа үндэсний бөхийн барилдаан, сур, шагайн харваа, хурдан морины уралдаан зэрэг үндэсний уламжлалт гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Биеийн тамир, спортын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсгийн Допингийн гэснийг Хуульд өөрөөр заагаагүй бол допингийн гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Үндэсний их баяр наадмын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.