huuli-nemelt
Хүүхдийн Эрхийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрХүүхдийн Эрхийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2022-06-28, Улаанбаатар22-ne-278
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт доор дурдсан агуулгатай 13.1.9 дэх заалт нэмсүгэй:
¶13.1.9. хүүхдийг эрсдэлтэй нөхцөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор уг нөхцөлийг үүсгэж байгаа үйл ажиллагааг хязгаарлах, хориглох арга хэмжээг авах.
Энэ хуулийг Үндэсний их баяр наадмын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.