Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2022 › Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2022-06-28, Улаанбаатар22-ne-280

1 дугаар зүйл.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд “2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл шийдвэр гүйцэтгэгчээр энгийнээр ажилласан хугацааг цэргийн албанд ажилласан хугацаанд тооцох бөгөөд энэ зохицуулалтад 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө цэргийн алба хаасны тэтгэвэр болон өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, ажлаас чөлөөлөгдсөн, халагдсан иргэнд хамаарахгүй.” гэсэн хоёр дахь өгүүлбэр нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.