huuli-nemelt
Монгол Улсын Батлан Хамгаалах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Батлан Хамгаалах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2022-06-28, Улаанбаатар22-ne-281
Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.3 дахь хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийн дотоодын цэрэг, гэсний дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх, гэж, 9.3 дахь хэсгийн “дотоодын цэргийн командлагч,” гэсний дараа “шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дарга,” гэж тус тус нэмсүгэй.
Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалтын хил хамгаалалтын гэснийг хил хамгаалалт, шүүхийн шийдвэр гүйцэтгэх гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.