Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2022 › Цэргийн Албаны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Цэргийн Албаны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Цэргийн Албаны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2022-06-28, Улаанбаатар22-ne-283

1 дугаар зүйл.

Цэргийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтын дотоодын цэрэг, гэсний дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх, гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Цэргийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсгийн хил хамгаалалтын гэснийг хил хамгаалалт, шүүхийн шийдвэр гүйцэтгэх гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.