huuli-nemelt
Монгол Улсын Их Хурлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Их Хурлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2022-07-01, Улаанбаатар22-ne-284
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 31 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 31.12 дахь хэсэг нэмсүгэй:
¶31.12. Бүлгийн даргыг чөлөөлөх, огцруулах, шинээр томилох асуудлыг бүлгийн нийт гишүүдийн олонхын саналаар шийдэж, шийдвэрээ Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлнэ. Улсын Их Хурлын дарга уг шийдвэрийг нэгдсэн хуралдаанд уншиж сонсгоно.
Энэ хуулийг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.