Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2022 › Хуульчийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Хуульчийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Хуульчийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2022-07-01, Улаанбаатар22-ne-285

1 дугаар зүйл.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.11 дэх заалтын ажиллагаа болон төлбөрийн чадваргүй иргэдэд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх ажлыг гэснийг ажиллагаа гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Хууль зүйн туслалцааны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.