huuli-nemelt
Зөрчлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЗөрчлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2022-07-01, Улаанбаатар22-ne-288
Зөрчлийн тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн гарчгийн Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хууль зөрчих гэснийг Хууль зүйн туслалцааны тухай хууль зөрчих гэж, мөн зүйлийн 1 дэх хэсгийн Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа яллагдагч гэснийг Үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа авах хүн гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Хууль зүйн туслалцааны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.