Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2022 › Монгол Улсын Засаг Захиргаа, Нутаг Дэвсгэрийн Нэгж, Түүний Удирдлагын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Монгол Улсын Засаг Захиргаа, Нутаг Дэвсгэрийн Нэгж, Түүний Удирдлагын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Засаг Захиргаа, Нутаг Дэвсгэрийн Нэгж, Түүний Удирдлагын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2022-07-01, Улаанбаатар22-ne-289

1 дугаар зүйл.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт доор дурдсан агуулгатай 72.1.6 дахь заалт нэмсүгэй:

72.1.6.

харьяалах нутаг дэвсгэртээ үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар төрийн захиргааны төв байгууллагатай гэрээ байгуулж хамтран ажиллах, хэрэгжилтийг дүгнүүлэх.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Хууль зүйн туслалцааны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.