huuli-nemelt
Автотээврийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрАвтотээврийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2022-07-01, Улаанбаатар22-ne-316
3 дугаар зүйлийн 3.1.19 дэх заалт:
2/¶3.1.19. “хяналтын төхөөрөмж” гэж олон улсын хэлэлцээрт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөн болон жолоочийн ажлын тодорхой хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг автоматаар, эсхүл хагас автоматаар бүртгэж, харуулах, тээврийн хэрэгсэлд суурилуулах зориулалттай төхөөрөмжийг.
5 дугаар зүйлийн 5.1.6 дахь заалт:
3/¶5.1.6. Үндэсний тээврийн хорооны бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах.
6 дугаар зүйлийн 6.1.13-6.1.15 дахь заалт:
4/¶6.1.13. Монгол Улсын нэгдэн орсон автотээврийн салбарын олон улсын гэрээ, хэлэлцээрийг хэрэгжүүлэх, хяналт тавих, гэрээний үүргийн биелэлтийг хангуулах талаар мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр хангах;
¶6.1.14. автотээврийн салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх, давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батлах;
¶6.1.15. жолоочийн хөдөлмөр, амралтыг зохицуулах, хөдөлмөр, амралтын горимын хяналтын төхөөрөмж ашиглах, хянах журмыг батлах.
9 дүгээр зүйлийн 9.5, 9.6 дахь хэсэг:
5/¶9.5. Тээвэрлэлтийн үйлчилгээнд хяналтын төхөөрөмжөөр тоноглогдсон автотээврийн хэрэгсэл ашиглана.
¶9.6. Тээврийн хэрэгслийн хяналтын төхөөрөмж ашиглахтай холбоотой дараах журмыг автотээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална:
¶9.6.1. хяналтын төхөөрөмж суурилуулах шаардлагатай тээврийн хэрэгслийн ангилал, төрөл, тээвэрлэлт гүйцэтгэж байгаа тээврийн хэрэгсэлд суурилуулах хяналтын төхөөрөмжид тавигдах шаардлага, хяналтын төхөөрөмжийг ашиглах, үйлчилгээ хийх, үйл ажиллагааг хянах журам;
¶9.6.2. тээврийн хэрэгслийн хяналтын төхөөрөмжийг суурилуулах, шалгах, засвар, үйлчилгээ хийх зөвшөөрөл олгох журам;
¶9.6.3. тээврийн хэрэгсэлд суурилуулсан хяналтын төхөөрөмжид карт олгох, тавигдах шаардлага, картыг бүртгэх, хяналт тавих журам;
¶9.6.4. тээврийн хэрэгсэлд суурилуулсан хяналтын төхөөрөмжийн ажиллагаа, гэрчилгээжүүлэлт болон хяналтын төхөөрөмжийн картын мэдээллийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой хяналтын төхөөрөмжийн хяналт, зохицуулалтын систем ашиглах журам.
21 дүгээр зүйлийн 21.1.8 дахь заалт:
¶21.1.8. тээвэрлэлтийн үйлчилгээнд хяналтын төхөөрөмжийн ашиглалтын нөхцөлийг хангуулах.
Автотээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтын нийтийн тээвэр, гэсний дараа ачаа, гэж нэмсүгэй.
Автотээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.13 дахь заалтын дугаарыг 6.1.16 гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг “Олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.