Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2022 › Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2022-07-01, Улаанбаатар22-ne-317

1 дугаар зүйл.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд доор дурдсан агуулгатай заалт нэмсүгэй:1/

8 дугаар зүйлийн 8.2.6 дахь заалт:

8.2.6.

хяналтын төхөөрөмжөөр тоноглогдсон тээврийн хэрэгслийн жолоочийн ажиллах, амрах горим, хөдөлгөөний хурдны хязгаарлалтыг баримталж байгаа эсэхийг хяналтын төхөөрөмжийн мэдээлэлд үндэслэн шалгаж тогтоох.

2/

10 дугаар зүйлийн 10.1.9 дэх заалт:

10.1.9.

хяналтын төхөөрөмжийн хяналт, зохицуулалтын бүртгэл, мэдээллийн санд хяналтын төхөөрөмжөөр тоноглогдсон тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төхөөрөмжийн засвар, үйлчилгээний байгууллагын бүртгэл, ашиглалт, засварын түүх, картын бүртгэл, мэдээллийг хамруулах.

2 дугаар зүйл.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсгийн 10.1.1-д гэснийг 10.1.1, 10.1.9-д гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг “Олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.