Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2022 › Газрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Газрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Газрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2022-07-05, Улаанбаатар22-ne-290

1 дугаар зүйл.

Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 16.1.16 дахь заалт нэмсүгэй:

16.1.16.

үйлдвэрлэл, технологийн паркийн газар.

2 дугаар зүйл.

Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсгийн 16.1.11 гэсний дараа ,16.1.16 гэж, 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтын “16.1.14” гэсний дараа “,16.1.16” гэж, 19 дүгээр зүйлийн 19.1.6 дахь заалтын “16.1.12” гэсний дараа “,16.1.16” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.5 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

20.1.5.

Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9.1.1-д заасны дагуу нутаг дэвсгэр, байршлыг тогтоох.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.