huuli-nemelt
Зөрчлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЗөрчлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2022-07-05, Улаанбаатар22-ne-298
Зөрчлийн тухай хуульд доор дурдсан агуулгатай 10.29 дүгээр зүйл нэмсүгэй:
¶10.29 дүгээр зүйл.Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль зөрчих ¶1. Паркийн удирдлага нь хуулиар хориглосон үйл ажиллагаа эрхэлсэн бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
¶2. Паркийн нэгж нь хуулиар хориглосон үйл ажиллагаа эрхэлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Энэ хуулийг Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.