Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2022 › Зөвшөөрлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Зөвшөөрлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Зөвшөөрлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2022-07-05, Улаанбаатар22-ne-300

1 дугаар зүйл.

Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэг буюу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр олгох тусгай зөвшөөрлийн жагсаалтын хүснэгтийн 12.4-т “үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх” гэж, тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд гэсэн хэсэгт “Засгийн газар” гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэг буюу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр олгох тусгай зөвшөөрлийн жагсаалтын хүснэгтийн 12.4-12.13 гэсэн дугаарлалтыг “12.5-12.14” гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.