huuli-nemelt
Улсын Тэмдэгтийн Хураамжийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрУлсын Тэмдэгтийн Хураамжийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2022-07-05, Улаанбаатар22-ne-306
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶35.2. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгоход доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана: 35.2.1.согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл олгоход нийслэлд 1 500 000 төгрөг, аймгийн төвийн суманд 1 000 000 төгрөг, бусад суманд 500 000 төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад нийслэлд 500 000 төгрөг, аймгийн төвийн суманд 300 000 төгрөг, бусад суманд 200 000 төгрөг; 35.2.2.11.00-22.00 цаг хүртэл согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл олгоход нийслэлд 1 000 000 төгрөг, аймгийн төвийн суманд 500 000 төгрөг, бусад суманд 300 000 төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад нийслэлд 500 000 төгрөг, аймгийн төвийн суманд 300 000 төгрөг, бусад суманд 100 000 төгрөг; 35.2.3.14.00-04.00 цаг хүртэл согтууруулах ундаагаар үйлчлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход тэмдэгтийн хураамжийн хэмжээг энэ хуулийн 35.2.2-т заасан хэмжээнээс гурав дахин нэмэгдүүлэн тооцно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.