huuli-nemelt
Зар Сурталчилгааны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЗар Сурталчилгааны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2022-07-05, Улаанбаатар22-ne-313
Зар сурталчилгааны тухай хуулийн 14¹ дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 14¹.5 дахь хэсэг нэмсүгэй:
¶14¹.5. Энэ хуулийн 14¹.1-д заасан согтууруулах ундааны зар сурталчилгаанд дараах үйл ажиллагааг хориглоно: 14¹.5.1.21 нас хүрээгүй хүн оролцуулах; 14¹.5.2.согтууруулах ундаа нь хүнийг олон нийтийн, мэргэжлийн, спортын, хувийн амжилт гаргах, нэр хүндээ өсгөхөд түлхэц болох болон бие махбод, сэтгэл хөдлөлийг сэргээх ач холбогдолтой гэсэн агуулга илэрхийлэх; 14¹.5.3.согтууруулах ундаа нь хүнсний ашигтай амин дэм, нэмэлт тэжээл агуулж байгаа, хүний эрүүл мэндэд ашиг тустай гэсэн агуулга илэрхийлэх; 14¹.5.4.21 нас хүрээгүй хүнд согтууруулах ундаа хэрэглэхийг зааж, сургахад чиглэсэн агуулга, хэлбэртэй; 14¹.5.5.18, түүнээс дээш хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундааг сурталчлах; 14¹.5.6.согтууруулах ундааны зар сурталчилгааны үед согтууруулах ундааны хор хөнөөлийн талаарх сэрэмжлүүлэггүй сурталчлах.
Зар сурталчилгааны тухай хуулийн 14¹ дүгээр зүйлийн 14¹.1 дэх хэсгийн сурталчилгааг гэсний дараа хэвлэлийн эхний болон арын нүүр хуудсанд хэвлэхгүйгээр гэж нэмсүгэй.
Зар сурталчилгааны тухай хуулийн 14¹ дүгээр зүйлийн 14¹.2, 14¹.3 дахь хэсгийн шимийн архины гэснийг уламжлалт технологиор үйлдвэрлэсэн согтууруулах ундааны гэж, мөн зүйлийн 14¹.4 дэх хэсгийн шимийн архийг гэснийг уламжлалт технологиор үйлдвэрлэсэн согтууруулах ундааг гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.