Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2022 › Монгол Улсын Их Хурлын Чуулганы Хуралдааны Дэгийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Монгол Улсын Их Хурлын Чуулганы Хуралдааны Дэгийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Их Хурлын Чуулганы Хуралдааны Дэгийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2022-08-24, Улаанбаатар22-ne-318

1 дугаар зүйл.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд доор дурдсан агуулгатай 54¹ дүгээр зүйл нэмсүгэй:

54¹ дүгээр зүйл.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэр /тогтоол/-ээр Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх журам
54¹.1.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэр /тогтоол/-ээр Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан журмын дагуу хэлэлцэнэ.

54¹.2.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар зохицуулаагүй асуудлыг энэ хуулийн 5 дугаар бүлэгт заасан хууль хэлэлцэх ерөнхий журмыг баримтлан хэлэлцэнэ.

54¹.3.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг Байнгын хороо болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд гишүүний асуулт асуух хугацаа 5 минутаас илүүгүй, нэмэлт асуулт асуух хугацаа 1 минутаас илүүгүй, гишүүний асуултад хариулах хугацаа 5 минутаас илүүгүй, нэмэлт хариулт, тайлбар өгөх хугацаа 1 минутаас илүүгүй, гишүүн үг хэлэх хугацаа 5 минутаас илүүгүй байна.

54¹.4.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл хэлэлцэхэд энэ хуулийн 9.1, 9.3 дахь хэсэг хамаарахгүй.

2 дугаар зүйл.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран долдугаар зүйлд заасныг баримтлан энэ хуулийг 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.