Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2022 › Монгол Улсын Засгийн Газрын Бүрэлдэхүүний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Монгол Улсын Засгийн Газрын Бүрэлдэхүүний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Монгол Улсын Засгийн Газрын Бүрэлдэхүүний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2022-08-29, Улаанбаатар22-ne-324

1 дугаар зүйл.

Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн 1 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 4, 5, 6, 7, 11, 12, 18 дахь заалт нэмсүгэй.

4/

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга;

5/

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга;

6/

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга;

7/

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эдийн засаг, хөгжлийн сайд;

11/

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайд;

12/

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайд;

18/

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд;

2 дугаар зүйл.

Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 6, 7, 8, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19 дэх заалтын дугаарыг 8, 9, 10, 13, 14, 15, 16, 17, 19, 20, 21, 22 гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 4, 5, 9, 10 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.