Нүүр ›
huuli-nemelt ›
2022 ›
Монгол Улсын Засгийн Газрын Бүтцийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
huuli-nemelt
Монгол Улсын Засгийн Газрын Бүтцийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Засгийн Газрын Бүтцийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2022-08-29, Улаанбаатар22-ne-325
Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд доор дурдсан агуулгатай 1, 5, 6, 12 дахь заалт тус тус нэмсүгэй:
¶1/ Эдийн засаг, хөгжлийн яам;
¶5/ Байгаль орчин, аялал жуулчлалын яам;
¶6/ Батлан хамгаалах яам;
¶12/ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам;
Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 3, 4, 5, 8, 9, 10, 11, 12 дахь заалтын дугаарыг 2, 3, 4, 7, 8, 9, 10, 11 гэж тус тус өөрчилсүгэй.
Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалтын 1, 2, 6, 7 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.