Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2022 › Бүсчилсэн Хөгжлийн Удирдлага Зохицуулалтын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Бүсчилсэн Хөгжлийн Удирдлага Зохицуулалтын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Бүсчилсэн Хөгжлийн Удирдлага Зохицуулалтын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2022-08-29, Улаанбаатар22-ne-328

1 дугаар зүйл.

Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийн түүнийг төлөөлж гэсний дараа тухайн асуудлыг эрхэлсэн Засгийн газрын гишүүн, эсхүл гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн Засгийн газрын гишүүн-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга гэснийг үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гэж, 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсгийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын гэснийг үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний гэж, 7 дугаар зүйлийн 7.6 дахь хэсгийн, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга гэснийг Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гэж, 13 дугаар зүйлийн гарчгийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын гэснийг Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр баталсан Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.