huuli-nemelt
Коронавируст Халдвар /Ковид-19/-Ын Цар Тахлаас Урьдчилан Сэргийлэх, Тэмцэх, Нийгэм, Эдийн Засагт Үзүүлэх Сөрөг Нөлөөллийг Бууруулах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрКоронавируст Халдвар /Ковид-19/-Ын Цар Тахлаас Урьдчилан Сэргийлэх, Тэмцэх, Нийгэм, Эдийн Засагт Үзүүлэх Сөрөг Нөлөөллийг Бууруулах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2022-08-29, Улаанбаатар22-ne-334
Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6 дахь хэсгийн Хилийн боомтын үндэсний зөвлөлийн гэснийг Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны гэж, 72 дугаар зүйлийн 72.1.3 дахь заалтын Хилийн боомтын үндэсний зөвлөлөөс гэснийг Боомтын сэргэлтийн Үндэсний хорооноос гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр баталсан Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.