huuli-nemelt
Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТөсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2022-08-29, Улаанбаатар22-ne-338
Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 14.1.8, 14.1.9, 14.1.10 дахь заалт нэмсүгэй:
¶14.1.8. боомтын сэргэлтийн асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд түүнд хууль тогтоомжоор харьяалуулсан байгууллагын төсвийн;
¶14.1.9. нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд түүнд хууль тогтоомжоор харьяалуулсан байгууллагын төсвийн;
¶14.1.10. олимп, нийтийн биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд түүнд хууль тогтоомжоор харьяалуулсан байгууллагын төсвийн;
Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.3 дахь заалтын Шадар сайдын гэсний дараа , боомтын сэргэлтийн асуудал эрхэлсэн сайдын, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах асуудал эрхэлсэн сайдын, олимп, нийтийн биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн сайдын гэж нэмсүгэй.
Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.8, 14.1.9, 14.1.10, 14.1.11, 14.1.12, 14.1.13, 14.1.14, 14.1.15, 14.1.16, 14.1.17, 14.1.18 дахь заалтын дугаарыг 14.1.11, 14.1.12, 14.1.13, 14.1.14, 14.1.15, 14.1.16, 14.1.17, 14.1.18, 14.1.19, 14.1.20, 14.1.21 гэж, 14 дүгээр зүйлийн 14.1.17 дахь заалтын 14.1.15, 14.1.16-д гэснийг 14.1.18, 14.1.19-д гэж, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсгийн 14.1.8, 14.1.11, 14.1.12, 14.1.16-д гэснийг 14.1.11, 14.1.14, 14.1.15, 14.1.19-д гэж, 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсгийн 14.1.8, 14.1.11, 14.1.12-т гэснийг 14.1.11, 14.1.14, 14.1.15-д гэж, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 14.1.8-д гэснийг 14.1.11-д гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр баталсан Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.