Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2023 › Авто Замын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Авто Замын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Авто Замын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2023-01-06, Улаанбаатар23-ne-001

1 дугаар зүйл.
Авто замын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:1/

17 дугаар зүйлийн 17.6 дахь хэсэг:

17.6.

Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 4.1-д заасан зөвшөөрлийг олон улс, улсын чанартай замыг сэтлэх, орц, гарц гаргах тохиолдолд авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нийслэл, орон нутгийн чанартай авто замыг сэтлэх, орц, гарц гаргах тохиолдолд аймаг, нийслэлийн Засаг дарга олгоно.

2/

33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэг:

33.3.

Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5.2-т заасан зөвшөөрлийг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно.

2 дугаар зүйл.

Авто замын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.6 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

20.6.

Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг гүйцэтгэхэд төмөр зам, харилцаа холбоо болон цахилгааны шугам, цэвэр, бохир усны хоолой, бусад барилга байгууламжийн үйл ажиллагааг түр зогсоох зайлшгүй шаардлагатай тохиолдолд холбогдох эрх бүхий байгууллагад мэдэгдэж, зохих арга хэмжээ авч ажиллана.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.