huuli-nemelt
Агаарын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрАгаарын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2023-01-06, Улаанбаатар23-ne-003
Агаарын тухай хуулийн 18 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 18.4 дэх хэсэг нэмсүгэй:
¶18.4. Энэ хуулийн 18.1-д заасан зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох харилцааг Зөвшөөрлийн тухай хуульд заасан журмын дагуу зохицуулна.
Агаарын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн 6.1.11 гэсний дараа , 6.1.2 гэж нэмсүгэй.
Агаарын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶18.1. Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.10-т заасан агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэр ашиглах зөвшөөрлийг тухайн сум, дүүргийн Засаг дарга олгоно.
Агаарын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.2 дахь заалтын нийслэлийн Засаг даргын гэснийг бүх шатны Засаг даргын гэж, 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсгийн ажлын алба гэснийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гэж, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийн жагсаалт, гэснийг жагсаалт болон энэ хуулийн 25.5-д заасан мэргэжлийн байгууллагын эрх олгоход тавигдах шаардлагыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гэж, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийн нэгдмэл стандартын гэснийг стандартын гэж тус тус өөрчилсүгэй.
Агаарын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтын “алба болон энэ хуулийн 24.1-д заасан Уур амьсгалын өөрчлөлтийн ажлын” гэснийг, 7.1.8 дахь заалтын “агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэрийг ашиглах зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, цуцлах, хүчингүй болгох,” гэснийг, 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийн мэргэжлийн албатай хамтран гэснийг тус тус хассугай.
Агаарын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь заалтыг, 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.