huuli-nemelt
Архив, Албан Хэрэг Хөтлөлтийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрАрхив, Албан Хэрэг Хөтлөлтийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2023-01-06, Улаанбаатар23-ne-006
Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 5 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 5.6 дахь хэсэг нэмсүгэй:
¶5.6. Энэ хуулийн 5.2.5-д заасан зөвшөөрөл олгох асуудлыг Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 52 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ.
Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн Соёлын өвийг хамгаалах тухай хууль, гэсний дараа Зөвшөөрлийн тухай хууль, гэж нэмсүгэй.
Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶26.2. Архивын баримт хадгалах үйлчилгээ эрхлэх хуулийн этгээд архивын баримтыг хадгалуулах хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээдтэй гэрээ байгуулах бөгөөд гэрээний загварыг архив, албан хэрэг хөтлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.
Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.5 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.