Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2023 › Байгаль Орчныг Хамгаалах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Байгаль Орчныг Хамгаалах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Байгаль Орчныг Хамгаалах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2023-01-06, Улаанбаатар23-ne-011

1 дугаар зүйл.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

5.

Зөвшөөрлийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлага хангасан аж ахуйн нэгж, байгууллагад байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрх олгоно:

2 дугаар зүйл.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн байгалийн баялгийн нөөцийн үнэлгээ болон байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг тус тус гэснийг байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ гэж, мөн зүйлийн 4 дэх хэсгийн байгалийн баялгийн нөөцийн үнэлгээ хийх эрхийг тухайн төрлийн байгалийн баялгийг хамгаалах, зохистой ашиглах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ гэснийг байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ гэж, 10¹ дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн аргачлал, эрх олгох гэснийг аргачлалын гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.