Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2023 › Биеийн Тамир, Спортын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Биеийн Тамир, Спортын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Биеийн Тамир, Спортын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2023-01-06, Улаанбаатар23-ne-014

1 дугаар зүйл.
Биеийн тамир, спортын тухай хуулийн дараах зүйл, хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

16 дугаар зүйл:

16 дугаар зүйл.Сургалт-дасгалжуулалтыг удирдан зохион байгуулах
16.1.

Спортын дасгалжуулагчид мэргэжлийн зэрэг олгох журмыг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

16.2.

Өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийн сургалт-дасгалжуулалтыг удирдах дасгалжуулагч нь энэ хуулийн 16.1-д заасан журмын дагуу мэргэжлийн зэргийг авсан байна.

16.3.

Биеийн тамир, спортын боловсрол олгох их, дээд сургуулийг дасгалжуулагчийн мэргэжлээр төгсөөгүй иргэн спортын сургалт-дасгалжуулалтыг энэ хуулийн 16.1-д заасан журмын дагуу мэргэжлийн зэрэг авсны үндсэн дээр эрхэлж болно.

2/

22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсэг:

22.4.

Тамирчин, спортын шүүгчид олгох спортын зэргийг тухайн спортын холбоо тогтоож, олгоно.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.