Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2023 › Даатгалын Мэргэжлийн Оролцогчийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Даатгалын Мэргэжлийн Оролцогчийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Даатгалын Мэргэжлийн Оролцогчийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2023-01-06, Улаанбаатар23-ne-025

1 дугаар зүйл.

Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийн 14 хоногийн гэснийг 10 өдрийн гэж, 39 дүгээр зүйлийн 39.3 дахь хэсгийн ажлын 14 гэснийг 30 гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсгийн өргөдлийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 45 хоногийн дотор гэснийг хассугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.