Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2023 › Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2023-01-06, Улаанбаатар23-ne-027

1 дугаар зүйл.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 9.6, 9.7 дахь хэсэг нэмсүгэй:

9.6.

Энэ зүйлийн 9.3.2-т заасан зөвшөөрөлтэй холбогдсон харилцааг Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна.

9.7.

Энэ зүйлийн 9.3.2-т заасан зөвшөөрлийг олгоход нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас санал авсан байна.

2 дугаар зүйл.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.2 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

9.3.2.

Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 10.11-д заасны дагуу хот, суурин газрын авто замын зурвас газарт худалдаа, үйлчилгээ эрхлэх зорилгоор талбай ашиглах зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох;

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.