Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2023 › Зар Сурталчилгааны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Зар Сурталчилгааны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Зар Сурталчилгааны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2023-01-06, Улаанбаатар23-ne-028

1 дугаар зүйл.

Зар сурталчилгааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

9 дүгээр зүйл.Гадна зар сурталчилгаа
9.1.

Гадна зар сурталчилгаанд нийтийн эзэмшлийн барилга байгууламж, зам, гудамж, талбайд самбар, гэрэл дохио, гэрэлтүүлэг болон хөдөлгөөнгүй бусад хэрэгслийн тусламжтайгаар байрлуулах зар сурталчилгаа хамаарна. Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 11.12-т заасны дагуу гадна зар сурталчилгаа байрлуулах зөвшөөрлийг тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар олгоно.

9.2.

Энэ хуулийн 9.1-д заасан зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд гадна зар сурталчилгаа байрлуулах зөвшөөрлийг олгох, сунгах, хүчингүй болгохтой холбогдсон харилцааг Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна.

9.3.

Гадна зар сурталчилгаа байрлуулах зөвшөөрөл хүссэн өргөдөлд Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд зааснаас гадна дараах баримт бичгийг хавсаргана:

9.3.1.

гадна зар сурталчилгаа байрлуулах байршил, солбицлын цэг;

9.3.2.

гадна зар сурталчилгааны байгууламжийн ангилал, төрөл, тоо, хэмжээ, ажлын зураг;

9.3.3.

орон сууцны зориулалттай барилгын цонхгүй цул хана, дээвэрт сурталчилгааны байгууламж байрлуулах бол тухайн сурталчилгаа байрлуулах хэсэгт хамааралтай орон сууц өмчлөгчдийн энгийн олонх зөвшөөрснийг баталсан сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн хурлын тогтоол.

9.4.

Гадна зар сурталчилгаа байрлуулахыг хориглох байршил, тухайн нутаг дэвсгэрт байрлуулах гадна зар сурталчилгааны өнгө, үзэмж, хэлбэр, аюулгүй ажиллагааны болон стандартын нийтлэг шаардлагыг тухайн шатны нутгийн өөрөө удирдах байгууллага тогтоож болно.

9.5.

Энэ хуулийн 9.1-д заасан зөвшөөрөлд тавигдах нөхцөл, шаардлагыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батална.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.