huuli-nemelt
Иргэний Нисэхийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрИргэний Нисэхийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2023-01-06, Улаанбаатар23-ne-034
Иргэний нисэхийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶13.1. Иргэн, аж ахуйн нэгж иргэний нисэхийн дараах үйл ажиллагааг иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлнэ:
¶13.2. Иргэний нисэхийн олон улсын гэрээг хэрэгжүүлэх зорилгоор энэ хуулийн 13.1-д заасан тусгай зөвшөөрөл болон олон улсын стандарт шаардлагад нийцүүлэн олгох бусад зөвшөөрлийг иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага Иргэний нисэхийн дүрмийн дагуу олгоно.
Иргэний нисэхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн ашиглахыг зөвшөөрнө гэснийг ашиглана гэж, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийн журмыг гэснийг үйл ажиллагааг гэж, 19.2 дахь хэсгийн Улсын бүртгэлд бүртгүүлэхгүйгээр гэснийг Энэ хуулийн 13.1.2-т заасан зөвшөөрөлгүйгээр гэж тус тус өөрчилсүгэй.
Иргэний нисэхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.9 дэх заалтыг, 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.