Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2023 › Мал, Амьтны Эрүүл Мэндийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Мал, Амьтны Эрүүл Мэндийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Мал, Амьтны Эрүүл Мэндийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2023-01-06, Улаанбаатар23-ne-037

1 дугаар зүйл.

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5 дахь хэсгийн гэрчилгээ гэснийг гэрчилгээг 30 хоногийн хугацаатай гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсгийн “, импортын зөвшөөрөл олгох” гэснийг, 31 дүгээр зүйлийн 31.3.3 дахь заалтын экспортлох, гэснийг тус тус хассугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.