Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2023 › Малын Генетик Нөөцийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Малын Генетик Нөөцийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Малын Генетик Нөөцийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2023-01-06, Улаанбаатар23-ne-038

1 дугаар зүйл.

Малын генетик нөөцийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 9.13 дахь хэсэг нэмсүгэй:

9.13.

Энэ хуулийн 9.1-д заасан тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 15-д заасан зохицуулалт үйлчлэхгүй.

2 дугаар зүйл.

Малын генетик нөөцийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8 дахь хэсгийн “тус бүрд” гэсний дараа, мөн зүйлийн 9.9 дэх хэсгийн сорьцод гэсний дараа 180 хоногийн хугацаагаар гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.
Малын генетик нөөцийн тухай хуулийн дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэг:

9.3.

Энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан зөвшөөрөлтэй холбогдсон энэ хуулиар зохицуулаагүй бусад харилцааг Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна.

2/

9 дүгээр зүйлийн 9.12 дахь хэсэг:

9.12.

Тусгай зөвшөөрлөөр ашиглаж байгаа малын генетик нөөцийн бүртгэл, технологийн хяналтыг малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцна.

4 дугаар зүйл.

Малын генетик нөөцийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн 12.6, 12.7, 12.8, 12.9-д гэснийг 12.7, 12.8, 12.9, 12.10-т гэж өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.

Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.