huuli-nemelt
Ойн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрОйн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2023-01-06, Улаанбаатар23-ne-043
28 дугаар зүйлийн 28.6 дахь хэсэг:
2/¶28.6. Хил хамгаалах байгууллага хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу улсын хилийн шугам дайран гарсан ойд улсын хил тод харагдахаар зурвас гаргах, сэргээх ажлыг төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдсэний үндсэн дээр хийх бөгөөд дээрх зурвасаас гарсан модыг хуульд заасны дагуу ашиглаж болно.
34 дүгээр зүйлийн 34.6 дахь хэсэг:
¶34.6. Энэ хуулийн 33.1-д заасан гэрээ байгуулах, 34.1-д заасан гарал үүслийн гэрчилгээ, түүнийг олгох журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.