Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2023 › Онцгой Албан Татварын Тэмдгийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Онцгой Албан Татварын Тэмдгийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Онцгой Албан Татварын Тэмдгийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2023-01-06, Улаанбаатар23-ne-044

1 дугаар зүйл.

Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт доор дурдсан агуулгатай тайлбар нэмсүгэй:

Тайлбар:Энэ хуульд заасан “согтууруулах ундаа” гэдэгт Онцгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 4 дэх заалт, 6.11 дэх хэсэгт заасан бүтээгдэхүүнийг ойлгоно.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.