huuli-nemelt
Өрсөлдөөний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрӨрсөлдөөний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2023-01-06, Улаанбаатар23-ne-046
Өрсөлдөөний тухай хуулийн 6 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 6.4-6.7 дахь хэсэг нэмсүгэй:
¶6.4. Зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгч бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээ, үнэд өөрчлөлт оруулах тохиолдолд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт өргөдөл гаргана.
¶6.5. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор баримт бичгийн бүрдлийг шалгаж, нэмэлт мэдээ, мэдээлэл, баримт бичгийг гаргуулан авах шаардлагатай гэж үзвэл энэ талаар зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчид мэдэгдэнэ.
¶6.6. Зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгч нэмэлт мэдээ, мэдээлэл, баримт бичгийг бүрдүүлж ирүүлэх хугацаа 30 хүртэл хоног байна.
¶6.7. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчийн өргөдөл, энэ хуулийн 6.5-д заасан баримт бичгийн бүрдлийг хангасан гэж үзвэл бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ, үнийн өөрчлөлтийг 30 хоногийн дотор хянан зөвшөөрөл олгоно.
Өрсөлдөөний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан гэснийг хассугай.
Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн мөрдөнө.