Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2023 › Соёлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Соёлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Соёлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2023-01-06, Улаанбаатар23-ne-050

1 дугаар зүйл.
Соёлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэг:

38.1.

Соёлын ажилтны зуучлалын үйл ажиллагааг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 6.10-т заасан зөвшөөрөл авсны үндсэн дээр эрхэлнэ.

2/

38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэг:

38.4.

Соёлын ажилтны зуучлалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох харилцааг Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна.

2 дугаар зүйл.

Соёлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.