huuli-nemelt
Төмөр Замын Тээврийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТөмөр Замын Тээврийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2023-01-06, Улаанбаатар23-ne-053
Төмөр замын тээврийн тухай хуулийн 16 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 16.12 дахь хэсэг нэмсүгэй:
¶16.12. Төмөр замын суурь бүтэц барих зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5.1-д заасны дагуу Засгийн газар олгох, сунгах, хүчингүй болгох бөгөөд мөн хуулийн 3.3 дугаар зүйлийн 1-д заасны дагуу уг зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх шийдвэрийг төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гаргана.
Төмөр замын тээврийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.8 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶16.8. Төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл олгох, сунгах өргөдлийг хүлээн авч, магадлан шалгах ажиллагааг Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу хэрэгжүүлж, шийдвэр гаргуулахаар ажлын хоёр өдөрт багтаан Засгийн газарт хүргүүлнэ. Засгийн газар зөвшөөрөл олгох, сунгах саналыг ажлын 15 өдөрт багтаан хэлэлцэж, шийдвэрийг гаргана.
Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.