huuli-nemelt
Түгээмэл Тархацтай Ашигт Малтмалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТүгээмэл Тархацтай Ашигт Малтмалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2023-01-06, Улаанбаатар23-ne-055
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶14.2. Төрийн захиргааны байгууллага аймаг, нийслэлийн Засаг даргын хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан энэ хуулийн 14.1.4-т заасан магадлан шалгах ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр холбогдох дүгнэлтийг цахимаар хүргүүлнэ.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн авмагц доор дурдсан ажиллагаа явуулна гэснийг авч, Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 2-т зааснаас гадна дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ гэж, мөн зүйлийн 14.4 дэх хэсгийн мэдэгдлийг гэснийг дүгнэлтийг гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.