huuli-nemelt
Үйлдвэрлэл, Технологийн Паркийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрҮйлдвэрлэл, Технологийн Паркийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2023-01-06, Улаанбаатар23-ne-061
11 дүгээр зүйлийн 11.8-11.10 дахь хэсэг:
2/¶11.8. Паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг нэг удаа 15 жилээр сунгана.
¶11.9. Төрийн захиргааны төв байгууллага паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах саналыг Зөвшөөрлийн тухай хуульд заасан магадлан шалгах ажиллагаа дууссанаас хойш ажлын таван өдрийн дотор Засгийн газарт хүргүүлнэ.
¶11.10. Засгийн газар энэ хуулийн 11.8-д заасан асуудлыг ажлын 15 өдөрт багтаан хэлэлцэж, шийдвэр гаргана.
12 дугаар зүйлийн 12.5, 12.6 дахь хэсэг:
¶12.5. Энэ хуулийн 12.3-т заасан нөхцөл үүссэн бол төрийн захиргааны төв байгууллага тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг Зөвшөөрлийн тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 2-т заасан хугацаа дууссанаас хойш ажлын таван өдөрт багтаан Засгийн газарт хүргүүлнэ.
¶12.6. Засгийн газар энэ хуулийн 12.5-д заасан асуудлыг ажлын 15 өдөрт багтаан хэлэлцэж, шийдвэр гаргана.
Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.