Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2023 › Хадгаламж, Зээлийн Хоршооны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Хадгаламж, Зээлийн Хоршооны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Хадгаламж, Зээлийн Хоршооны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2023-01-06, Улаанбаатар23-ne-064

1 дугаар зүйл.

Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

15.7.

Хороо тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан бол Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 9, 10 дахь хэсэгт заасан арга хэмжээг авахаас гадна тухайн хадгаламж, зээлийн хоршоог татан буулгах, эсхүл хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах тухай мэдэгдлийг тухайн хадгаламж, зээлийн хоршоонд, мэдээллийг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн эрх бүхий байгууллагад хүргүүлнэ.

2 дугаар зүйл.

Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6 дахь хэсгийн 13.4, 13.5-д гэснийг 13.4-т гэж, 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсгийн гурав хүртэл жилийн хугацаатай гэснийг хугацаагүй гэж, 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсгийн зөвхөн зээлийн болон Хорооноос зөвшөөрсөн санхүүгийн бусад ажил, үйлчилгээний гэснийг зээлийн үйл ажиллагааны гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсгийг, 15 дугаар зүйлийн 15.1, 15.6, 15.9 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.