huuli-nemelt
Хог Хаягдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрХог Хаягдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2023-01-06, Улаанбаатар23-ne-068
Хог хаягдлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсгийн Байгаль орчны гэсний өмнө Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.5-д заасны дагуу гэж нэмсүгэй.
37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэг:
2/¶37.6. Хуульд заасан нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд Зөвшөөрлийн тухай хуульд заасан журмын дагуу зөвшөөрлийг түдгэлзүүлнэ.
37 дугаар зүйлийн 37.8 дахь хэсэг:
¶37.8. Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасан журмын дагуу зөвшөөрлийг хүчингүй болгоно:
Хог хаягдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалтын аюултай хог хаягдлыг тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах, экспортлох үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагад зөвшөөрөл гэснийг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.5-д заасан зөвшөөрлийг аж ахуйн нэгж, байгууллагад гэж, 9 дүгээр зүйлийн 9.3.2 дахь заалтын энгийн хог хаягдлын төвлөрсөн цэгийн болон хог хаягдлыг сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэх гэснийг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.22-т заасан гэж, мөн зүйлийн 9.3.3 дахь заалтын зөвшөөрөл олгох журмыг батлах гэснийг зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуульд заасан журмын дагуу олгох гэж, 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсгийн 37.1.2-т гэснийг 37.1.1-д гэж, мөн зүйлийн 37.7 дахь хэсгийн дахин гэснийг Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 5-д заасны дагуу гэж, 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсгийн зөвшөөрөл авах тухай өргөдөлд гэснийг Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд зааснаас гадна гэж тус тус өөрчилсүгэй.
Хог хаягдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.