Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2023 › Хот, Суурины Ус Хангамж, Ариутгах Татуургын Ашиглалтын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Хот, Суурины Ус Хангамж, Ариутгах Татуургын Ашиглалтын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Хот, Суурины Ус Хангамж, Ариутгах Татуургын Ашиглалтын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2023-01-06, Улаанбаатар23-ne-069

1 дугаар зүйл.

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10.1.3 дахь заалтын болгох гэсний дараа шийдвэр гаргаж, Зөвшөөрлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3-т заасны дагуу зөвшөөрлийн нэгдсэн санд бүртгүүлэх гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.