Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2023 › Хувиргасан Амьд Организмын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Хувиргасан Амьд Организмын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Хувиргасан Амьд Организмын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2023-01-06, Улаанбаатар23-ne-074

1 дугаар зүйл.

Хувиргасан амьд организмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн Генетик нөөцийн тухай хууль, гэсний дараа Зөвшөөрлийн тухай хууль, гэж, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн “Хувиргасан” гэсний өмнө “Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.17-д заасан” гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Хувиргасан амьд организмын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

6.5.

Энэ хуулийн 6.1-д заасан зөвшөөрлийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Зөвшөөрлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан журмын дагуу Үндэсний хорооны дүгнэлтийг үндэслэн 30 хоногийн дотор шийдвэр гаргана.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.