huuli-nemelt
Хэмжил Зүйн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрХэмжил Зүйн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2023-01-06, Улаанбаатар23-ne-078
Хэмжил зүйн тухай хуулийн 11 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 11.3 дахь хэсэг нэмсүгэй:
¶11.3. Энэ хуулийн 11.2-т заасан стандартыг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд заасны дагуу батална.
11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг:
2/¶11.2. Энэ хуулийн 11.1-д заасан үйл ажиллагааг эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагын чадавхыг үнэлэх, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэхэд тавих шаардлагыг стандартаар тогтооно.
19 дүгээр зүйлийн 19.2.4 дэх заалт:
¶19.2.4. хэмжил зүйн мэргэжлийн байгууллагын болон хэмжих хэрэгслийн шалгалт тохируулга хийх ажилтны чадавхыг үнэлэх, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэхэд тавих шаардлагыг тогтоох стандартыг батлуулж, мөрдүүлэх;
Хэмжил зүйн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.