huuli-nemelt
Эрчим Хүчний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЭрчим Хүчний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2023-01-06, Улаанбаатар23-ne-084
12 дугаар зүйлийн 12.1.13 дахь заалт:
2/¶12.1.13. эрчим хүчний барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралт, засвар, туршилт, тохируулгын ажил, үйлчилгээ эрхлэх.
12 дугаар зүйлийн 12.7 дахь хэсэг:
3/¶12.7. Тусгай зөвшөөрлийг бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах болон бусад хэлбэрээр шилжүүлэхийг хориглоно.
20¹ дүгээр зүйл:
4/¶20¹ дүгээр зүйл.Эрчим хүчний барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралт, засвар, туршилт, тохируулгын ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл ¶20¹.1. Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 14.1, 14.2, 14.3, 14.4, 14.5, 14.6, 14.7, 14.8, 14.9, 14.10, 14.11, 14.12, 14.13, 14.14, 14.15, 14.16, 14.17, 14.18, 14.19, 14.20, 14.21, 14.22 дахь хэсэгт заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 21.1-д заасан шаардлага хангасан хуулийн этгээдэд эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно.
21 дүгээр зүйлийн 21.9 дэх хэсэг:
¶21.9. Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 14.1, 14.2, 14.3, 14.4, 14.5, 14.6, 14.7, 14.8, 14.9, 14.10, 14.11, 14.12, 14.13, 14.14, 14.15, 14.16, 14.17, 14.18, 14.19, 14.20, 14.21, 14.22 дахь хэсэгт заасан үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг сонирхогч хуулийн этгээд цахим системээр ирүүлнэ.
Эрчим хүчний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн гарчгийн түдгэлзүүлэх, гэсний дараа сэргээх, гэж нэмсүгэй.
21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсэг:
2/¶21.1. Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 14.1, 14.2, 14.3, 14.4, 14.5, 14.6, 14.7, 14.8, 14.9, 14.10, 14.11, 14.12, 14.13, 14.14, 14.15, 14.16, 14.17, 14.18, 14.19, 14.20, 14.21, 14.22 дахь хэсэгт заасан тусгай зөвшөөрөл авахад стандартаар тогтоосон үйл ажиллагааны төрөл, суурь үзүүлэлтийг баримтална.
¶21.2. Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 14.23, 14.24, 14.25, 14.26, 14.27, 14.28, 14.29, 14.30, 14.31, 14.32, 14.33, 14.34 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөл авахад эрхлэх үйл ажиллагааны төрөлтэй уялдуулан өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана:
21 дүгээр зүйлийн 21.4, 21.5 дахь хэсэг:
3/¶21.4. Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авах, тусгай зөвшөөрөл олгох эсэхийг Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасан журмын дагуу шийдвэрлэнэ.
¶21.5. Энэ хуулийн 21.4-т заасан хугацаанд баримт бичгийг нөхөн бүрдүүлж ирүүлээгүй бол өргөдөл гаргаагүйд тооцно.
22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэг:
4/¶22.3. Тусгай зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлд заасан журмын дагуу сунгана.
24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг:
5/¶24.1. Тусгай зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу түдгэлзүүлж, сэргээнэ.
24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэг:
¶24.3. Тусгай зөвшөөрөл олгогч нь тусгай зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2, 6.3 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүй болгоно.
Эрчим хүчний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.